Picture of the author

Мэдээллийн аюулгүй байдал

Card background
secCert

БИД ББСБ-ын цахим хуудсаар зочилж буй танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай байгууллага нь Монгол Улсад банк бус санхүүгийн салбар үүсч хөгжиж эхэлсэн тэр цаг мөчөөс эхлэн салбарын анхдагчдын нэг болж, салбартаа тогтвортой, итгэлтэй, шударга үйл ажиллагаагаараа танигдсан ууган байгууллагуудын нэг билээ. Бид олон мянган харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг хариуцлагатай, шударга, нээлттэй зарчмаар ханган ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд хуримтлуулсан туршлага, нэр хүнд болон харилцагчдын итгэл бидний үнэт хөрөнгө болсоор ирсэн. 2022 оноос эхлэн бид Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо (ISMS)-г бүрэн нэвтрүүлж, олон улсын ISO/IEC 27001:2022 стандартаар баталгаажуулсан бөгөөд ингэснээр харилцагч таны мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгийн өндөр түвшинд хамгаалах тогтолцоог албан ёсоор хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид харилцагч бүрийн итгэлийг хамгаалж, санхүүгийн найдвартай хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллана.