Сайн байцгаана уу, БИД ББСБ-ын цахим хуудсаар зочилж буй танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид бол Монгол Улсад банк бус санхүүгийн салбар үүсч хөгжиж эхэлсэн тэр цаг мөчөөс эхлэн салбарын анхдагчдын нэг болж, салбартаа тогтвортой, итгэлтэй, үнэнч үйл ажиллагаагаараа танигдсан ууган байгууллагуудын нэг билээ.Бид олон мянган харилцагчийнхаа санхүүгийн хэрэгцээг хариуцлагатай, шударга, нээлттэй зарчмаар ханган ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд хуримтлуулсан туршлага, нэр хүнд, харилцагчдын итгэл бидний үнэт хөрөнгө болсоор ирсэн.2025 онд бид шинэ хандлага, шинэ сорилт, шинэ зорилттойгоор урагшилж байна. Бид дэлхий нийтийн чиг хандлага болсон Тогтвортой хөгжлийн зорилтууд (SDGs) болон ESG (Environment, Social, Governance) буюу Байгаль орчин, Нийгэм, Засаглалын үндсэн үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа бодитоор, шат дараатайгаар албан ёсоор нэвтрүүлж эхэлсэн билээ.
ESG менежерийн хувиар энэхүү хариуцлагатай ажлыг удирдан хэрэгжүүлж байгаадаа бахархалтай байдаг бөгөөд бид дараах үндсэн чиглэлүүдэд анхаарч ажиллаж байна:
Эдгээр зорилтууд нь бидний бодит шийдвэр, өдөр тутмын үйл ажиллагаа, харилцагч бүртэй харилцах харилцаанд шингэсэн байх болно. БИД ББСБ нь тогтвортой хөгжилд хөтлөгдөж, зөвхөн өөрийн ашиг сонирхлыг бус, нийгэм, байгаль орчин, нийт харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, шинэлэг, ухаалаг, хариуцлагатай шийдлүүдийг санал болгож, Монголын санхүүгийн салбарын шинэ үеийн жишиг болсон байгууллага байхаар зорьж байна.
Та бүхний итгэл, дэмжлэг, хамтын оролцоо бидний хувьд үргэлж үнэтэй. Тогтвортой санхүүжилтээр гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе!
БИД ББСБ нь тогтвортой хөгжил, хариуцлагатай санхүүжилтийн үзэл баримтлалыг дунд болон урт хугацааны стратеги зорилтуудын нэг чиглэл болгон тодорхойлж, 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор “Тогтвортой хөгжлийн бодлого“-оо баталлаа. Уг бодлого нь байгууллагын үйл ажиллагаа, санхүүжилтийн шийдвэр гаргалт, дотоод процесс, бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжилд байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) асуудлыг зохистойгоор тусгах үндсэн зарчмыг тогтоосон. Бодлогын хүрээнд БИД ББСБ нь өөрийн болон харилцагчийн үйл ажиллагаанаас үүдэх байгаль орчин, нийгмийн эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, удирдах тогтолцоог бүрдүүлэх, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх ногоон, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ хөгжүүлэх, засаглалын ил тод, хариуцлагатай зарчмыг хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлж байна. Энэхүү бодлого нь олон улсын тогтвортой хөгжлийн хандлага, Монгол Улсын хууль, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан бөгөөд байгууллагын нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх суурь баримт бичиг юм.
БИД ББСБ нь Тогтвортой хөгжлийг дэмжих, ESG-ийн “S” буюу Нийгмийн хариуцлагын хүрээнд олон талт байдал (diversity), тэгш байдал (equity), хамрагдалт (inclusion)-ыг дэмжин ажиллахыг гол зорилго болгон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 5-р зорилт болох “Жендерийн тэгш байдлыг хангах“-зорилтын хүрээнд бодлогоо боловсруулан ТУЗ-ын тогтоолоор батлуулаад байна. Жендерийн тэгш байдлыг ёс зүйн зарчим төдийгүй байгууллагын хөгжлийн стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг ба илүү тогтвортой, хүртээмжтэй ирээдүйг хамтдаа бүтээхийг зорьж байна.