Байгаль орчин
Ногоон зээл, эко хэрэглээг дэмжих санхүүжилтийн бүтээгдэхүүн хөгжүүлж, байгальд ээлтэй үйл ажиллагааг урамшуулах, мөн нийгмийн хариуцлагыг ухамсарлан ногоон байгууламжыг бий болгох, хариуцлагатай хэрэглээг дэмжих;
Уншиж байна...
БАЙГАЛЬ ОРЧИН · НИЙГЭМ · ЗАСАГЛАЛ
БИДНИЙ ОРОЛЦОО
Сайн байцгаана уу,
БИД ББСБ-ын цахим хуудсаар зочилж буй танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бид бол Монгол Улсад банк бус санхүүгийн салбар үүсч хөгжиж эхэлсэн тэр цаг мөчөөс эхлэн салбарын анхдагчдын нэг болж, салбартаа тогтвортой, итгэлтэй, үнэнч үйл ажиллагаагаараа танигдсан ууган байгууллагуудын нэг билээ.Бид олон мянган харилцагчийнхаа санхүүгийн хэрэгцээг хариуцлагатай, шударга, нээлттэй зарчмаар ханган ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд хуримтлуулсан туршлага, нэр хүнд, харилцагчдын итгэл бидний үнэт хөрөнгө болсоор ирсэн.2025 онд бид шинэ хандлага, шинэ сорилт, шинэ зорилттойгоор урагшилж байна.
Бид дэлхий нийтийн чиг хандлага болсон Тогтвортой хөгжлийн зорилтууд (SDGs) болон ESG (Environment, Social, Governance) буюу Байгаль орчин, Нийгэм, Засаглалын үндсэн үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа бодитоор, шат дараатайгаар албан ёсоор нэвтрүүлж эхэлсэн билээ.
ESG менежерийн хувиар энэхүү хариуцлагатай ажлыг удирдан хэрэгжүүлж байгаадаа бахархалтай байдаг бөгөөд бид дараах үндсэн чиглэлүүдэд анхаарч ажиллаж байна:

Ногоон зээл, эко хэрэглээг дэмжих санхүүжилтийн бүтээгдэхүүн хөгжүүлж, байгальд ээлтэй үйл ажиллагааг урамшуулах, мөн нийгмийн хариуцлагыг ухамсарлан ногоон байгууламжыг бий болгох, хариуцлагатай хэрэглээг дэмжих;
Тэгш хүртээмжтэй үйлчилгээ, жендерийн эрх тэгш байдал, олон янз байдлыг дэмжих;
Ил тод, ёс зүйтэй удирдлага, дотоод хяналтын тогтолцоог бэхжүүлж, хариуцлагатай, урт хугацааны түншлэлийг дэмжих зэрэг болно.
Эдгээр зорилтууд нь бидний бодит шийдвэр, өдөр тутмын үйл ажиллагаа, харилцагч бүртэй харилцах харилцаанд шингэсэн байх болно.
БИД ББСБ нь тогтвортой хөгжилд хөтлөгдөж, зөвхөн өөрийн ашиг сонирхлыг бус, нийгэм, байгаль орчин, нийт харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, шинэлэг, ухаалаг, хариуцлагатай шийдлүүдийг санал болгож, Монголын санхүүгийн салбарын шинэ үеийн жишиг болсон байгууллага байхаар зорьж байна.
Та бүхний итгэл, дэмжлэг, хамтын оролцоо бидний хувьд үргэлж үнэтэй.
Тогтвортой санхүүжилтээр гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе!
БОДЛОГО
ТУЗ-өөр баталсан
БИД ББСБ нь тогтвортой хөгжил, хариуцлагатай санхүүжилтийн үзэл баримтлалыг дунд болон урт хугацааны стратеги зорилтуудын нэг чиглэл болгон тодорхойлж, 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор “Тогтвортой хөгжлийн бодлого“-оо баталлаа.
Уг бодлого нь байгууллагын үйл ажиллагаа, санхүүжилтийн шийдвэр гаргалт, дотоод процесс, бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжилд байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) асуудлыг зохистойгоор тусгах үндсэн зарчмыг тогтоосон.
Бодлогын хүрээнд БИД ББСБ нь өөрийн болон харилцагчийн үйл ажиллагаанаас үүдэх байгаль орчин, нийгмийн эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, удирдах тогтолцоог бүрдүүлэх, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх ногоон, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ хөгжүүлэх, засаглалын ил тод, хариуцлагатай зарчмыг хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлж байна.
Энэхүү бодлого нь олон улсын тогтвортой хөгжлийн хандлага, Монгол Улсын хууль, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан бөгөөд байгууллагын нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх суурь баримт бичиг юм.
ТЭГШ БОЛОМЖ
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 5-р зорилт
БИД ББСБ нь Тогтвортой хөгжлийг дэмжих, ESG-ийн “S” буюу Нийгмийн хариуцлагын хүрээнд олон талт байдал (diversity), тэгш байдал (equity), хамрагдалт (inclusion)-ыг дэмжин ажиллахыг гол зорилго болгон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 5-р зорилт болох “Жендерийн тэгш байдлыг хангах“-зорилтын хүрээнд бодлогоо боловсруулан ТУЗ-ын тогтоолоор батлуулаад байна.
Жендерийн тэгш байдлыг ёс зүйн зарчим төдийгүй байгууллагын хөгжлийн стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг ба илүү тогтвортой, хүртээмжтэй ирээдүйг хамтдаа бүтээхийг зорьж байна.
ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Бид байгууллагынхаа үйл ажиллагааг зөвхөн санхүүгийн үр дүнгээр хэмжихээс гадна байгаль орчин, нийгэмд үзүүлж буй нөлөөлөлдөө хариуцлагатай хандахыг эрхэмлэдэг.
Өдөр тутмын үйл ажиллагаандаа нөөцийг зохистой ашиглах, хог хаягдлыг бууруулах, ногоон орчныг нэмэгдүүлэх, ажилтан бүрийн хариуцлагатай хэрэглээний дадлыг дэмжих замаар тогтвортой хөгжлийн зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бид хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахин боловсруулах боломжтой материалыг дахивар хог хаягдлын сүлжээнд нийлүүлэхийг зорьдог.
Ингэснээр хогийн цэгт хүрэх хаягдлын хэмжээг бууруулж, дахин ашиглах боломжтой нөөцийг эргэлтэд оруулахад хувь нэмрээ оруулна.

Эрчим хүчийг хэмнэлттэй, зөв зохистой ашиглахыг байгууллагын өдөр тутмын соёлын нэг хэсэг болгохыг зорьдог.
Эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж ашиглах, шаардлагагүй үед гэрэл, цахилгаан хэрэгслийг унтраах зэрэг энгийн дадлыг хэвшүүлснээр эрчим хүчний хэрэглээгээ бууруулахад анхааран ажилладаг.

Ажилтан, харилцагчдад эрүүл, тав тухтай, ээлтэй орчин бүрдүүлэхийн зэрэгцээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг эрхэмлэдэг.
Мод, ургамал тарих, ажлын орчныг ногооруулах зэрэг санаачилгыг хэрэгжүүлж, байгальд ээлтэй, тогтвортой орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Өнөөдөр хийсэн зөв сонголт бүр ирээдүйд үнэ цэн бүтээнэ.
Бид үйл ажиллагааныхаа байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тасралтгүй сайжруулж, өнөөдөр төдийгүй ирээдүй хойч үедээ ээлтэй, хариуцлагатай, тогтвортой байгууллага байхын төлөө ажиллана.
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АЛХАМ
Цаасны хэрэглээг бууруулж, байгаль орчноо хамгаалах үйлсэд хамтдаа.
Нийт хэмнэсэн цаасны тоо
Нийт устахаас сэргийлсэн модны тоо

ТАЙЛАН, БАРИМТ БИЧИГ
2025 оны тайлан · PDF