Бидний тухай

ТУЗ-ийн мэндчилгээ
БИД ББСБ нь анх 2004 онд байгуулагдсан цагаасаа эхлэн санхүүгийн үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа бага болон дунд орлоготой хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, өрхийн аж ахуйтан, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсаар ирлээ.
Үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хурдан шуурхай үзүүлж, түүнийгээ улам бүр төгөлдөржүүлж, санхүүгийн үйлчилгээний үлгэр жишээ загварыг бий болгон ажиллаж амжилт ололт дүүрэн 21-н жилийн түүхийг бүтээжээ.
БИД бичил санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулахын тулд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ цар хүрээ, хүртээмжээ нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, хууль эрх зүйд нийцсэн, харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, ногоон зээл, эко зээлийн бүтээгдэхүүнээ бий болгон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хотуудад нийт 20-н салбар, 120 гаруй мэргэшсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж 2026 оныг “ТООНД СУУРИЛСАН, ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ” уриаг дэвшүүлэн ажиллаж байна.
БИД ББСБ нь Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт ISO27001;2022-ыг Монголдоо анх удаа нэвтрүүлж, 3 дахь удаагаа дахин баталгаажуулалтыг хийж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Италийн “Микрофинанза Рейтинг” компаниас явуулсан газар дээрх хяналт шалгалтыг амжилттай даван гарч “Харилцагчийг Хамгаалах сертификат”-ын МӨНГӨН буюу “Silver Badge” үнэлгээ хүртлээ.
Мөн Люксембургийн вант улс, Бельги, Герман, Голланд зэрэг улсуудын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эдийн засгийн хүнд цаг үед ч гэсэн санхүүжилт авч чадаж байгаа нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллага болсны илрэл юм.
БИД санхүүгийн нэгдэлийн нийт Харилцагч, Хэрэглэгч болон Ажилтнууддаа гүн талархал илэрхийлж байна.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС
Бид зөв сэтгэлийн нэгдэл
Алсын хараа
БИД эх орондоо санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээгээр тэргүүлэн, салбартаа хөгжлийг тодорхойлогч байна.
Эрхэм зорилго
БИД төв суурин газрын иргэд болон бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөгжлийг дэмжих санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэнэ.
Зөв хүмүүс
- 4 загасны бэлгэдэл
- 1-р зэргийн ажилтан
- Мэдлэг, чадвар чухал ч зөв сэтгэлтэй нь илүү
Зөв сэтгэлгээ
- Зарааны концепци
- БИ бус БИД
- Харилцааны ёс зүйг эрхэмлэх
Зөв үйлдэл
- Сахилга бат
- Алхам алхмаар урагшлах
- Онцгой сэтгэгдэл үлдээх
Бүтэц зохион байгуулалт
Бидний амжилт
Менежментийн баг










