Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

ОНЛАЙН ЗЭЭЛ

Хэрэглэгч та BIDApp аппликейшнээ татаад 50.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөг хүртэлх зээлийг цахимаар гэрээ байгуулан, барьцаагүй шууд авах боломжтой. 

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨХЦӨЛ 

BIDApp заавар

 Бид аппликейшнд бүртгүүлэх заавар:  

 1-р алхам: Та App store эсвэл Play store-оос BIDApp-аа татаарай.   

 2-р алхам: Бүртгүүлэх хэсэгт овог нэр, Регистрийн дугаараа бичээд өөрийн нэр дээр бүртгэлтэй   утасны дугаараа оруулаарай. Үүний дараагаар Бид аппликейшний үйлчилгээний эрх нээлгэх   гэрээтэй танилцан зөвшөөрөх хэсгийг дарж, гарын үсгээ зурж баталгаажуулна.   

 3-р алхам: Иргэний үнэмлэхнийхээ 2 талын зургийг дараад иргэний үнэмлэхээ барьсан сэлфи   зургаа дараарай.  

 4-р алхам: Бүртгэл амжилттай хийгдсэн тохиолдолд таны бүртгүүлсэн утасны дугаарт   баталгаажуулах код очно.  Ирсэн автомат пинкодыг 1 удаа оруулаад өөрийн мартахгүй гэсэн   кодоор заавал өөрчлөөрэй.  

 5-р алхам: Оршин суугаа хаягийн мэдээллээ үнэн зөв бөглөснөөр  таны бүртгэл амжилттай болох   болно.  

 

Данс холбох заавар:  

 

1-р алхам: Та Бид аппликейшнруугаа нэвтрэн ороод  ЗЭЭЛ гэсэн хэсгийг дармагц дансны мэдээлэл оруулах цэс харагдана. а 

2-р алхам: Дансны мэдээлэл оруулах цэсэн дээрээ даран интернет банкныхаа мэдээллийг оруулаад ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ хэсгийг дараарай.  

3-р алхам: Үүний дараагаар үнэлгээ хийгдэж байна гэсэн бичиг гарч ирэх ба тун удахгүй данс амжилттай холбогдлоо гэсэн мэдэгдэл гарч ирэх болно.  

 

Зээл авах заавар:  

 1-р алхам:  Та Бид аппликейшнруугаа нэвтрэн орж ҮНДСЭН цэсээс ЗЭЭЛ гэсэн хэсгийг сонгоно.   Үүний дараа дэлгэцэн дээр харагдах ЗЭЭЛ АВАХ гэсэн хэсгийг дарж, зээлийн хэмжээ болон, зээл   эргэн төлөх хугацаагаа сонгон АВАХ гэсэн товчийг дараарай.  

 2-р алхам:  Зээл авах гэрээтэй сайтар танилцан ЗӨВШӨӨРӨХ хэсгийг дараад өөрийн   баталгаажуулах гарын үсгээ зурснаар ЗЭЭЛ АМЖИЛТТАЙ ОЛГОГДЛОО  гэсэн мэдэгдэл ирэх   болно.   

 3-р алхам:  Таны авсан зээл ашигладаг банкны чинь дансруу шууд орохгүй болохыг анхаарна уу.   Тодруулбал та авсан зээлээ өөрийн банкны дансруугаа шилжүүлэн авахыг хүсвэл Бид   аппликейшний ХАРИЛЦАХ гэсэн цэсрүүгээ орж ГҮЙЛГЭЭ гэсэн хэсэгт дараарай. Үүний дараа   ашигладаг банкныхаа мэээллийг оруулаад шилжүүлгээ хийнэ. Ингэхдээ банк хоорондын   шимтгэлийн мөнгөө нэмж шилжүүлэхийг анхаарна уу. Ингэснээр таны зээл амжилттай шилжин   орох болно.  

 

 

 

Зээл төлөх заавар:  

1-р алхам:  Та Бид аппликейшнруугаа нэвтрэн орж ЗЭЭЛ гэсэн цэсэн дээр дараарай. Дэлгэцэн дээр таны авсан зээл харагдах бөгөөд төлөх гэсэн цэсийг сонгоно уу.   

2-р алхам:  Та сарын төлөлтөө хийх бол ТӨЛӨХ гэсэн цэсэн дээр дарна. Харин авсан зээлээ бүрэн төлөөд хаах бол ЗЭЭЛ ШУУД ХААХ гэсэн хэсгийг чеклээд утасны дэлгэцээ доош гүйлгэн ЗЭЭЛ ШУУД ХААХ гэсэн дээр дараарай.   

3-р алхам: Танд ДАНСНЫ ЖАГСААЛТ болон QPAY гэсэн хэсэг харагдах ба QPAY гэсэн хэсэгт дараад өөрийн ашигладаг банкаа сонгон нэвтрэн орно уу. Ингэснээр танд байгууллагын нэхэмжлэл харагдах болно. Үүний дараа дэлгэцэн дээр харагдах ДҮН гэсэн хэсэгт зээлийн дүнгээ зөв оруулан ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ хэсэгт дарна. Үүний дараа ашигладаг банкныхаа гүйлгээний нууц үгээ оруулаад гүйлгээ хийх товчин дээр дарна уу. Гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мэдэгдэл ирснээр таны зээл амжилттай төлөгдөх болно.  

 

 

 

 

Бид аппликейшний нууц үг сэргээх заавар:  

1-р алхам: Та Бид аппликейшнруугаа ороод МАРТСАН гэсэн хэсгийг дараарай.  

2-р алхам: Өөрийн Реистрийн дугаар болон бүртгэлтэй утасны дугаараа оруулаад ПИН КОД ҮҮСГЭХ гэсэн товчин дээр дарна. Үүний дараа дэлгэцэн дээр нууц асуулт хариулт бөглөх хэсэг харагдах болно. Үүнийг бөглөхдөө та анх бүртгүүлэхдээ сонгосон асуултаа сонгоод хариултаа үнэн зөв бичээд СЭРГЭЭХ гэсэн хэсгийг сонгоорой.  

3-р алхам: Таны бүртгэлтэй утасны дугаарт баталгаажуулах код очино. Ирсэн кодыг дэлгэцэн дээр харагдах хүснэгтэд оруулан БАТАЛГААЖУУЛАХ товчийг дарснаар таны утсанд 4 оронтой пин код очих болно. Ирсэн кодыг ПИН КОД гэсэн хэсэгт оруулаад НЭВТРЭХ гэсэн хэсэгт дараарай.  

4-р алхам: Үүний дараа та нэвтрэх нууц үгээ өөрийн мартахгүй гэсэн кодоор заавал солиод ХАДГАЛАХ гэсэн хэсэгт дарснаар таны нууц үг амжилттай солигдох болно.