Түүхэн хөгжил
2021 ОН
- BID App шинээр гаргаж хэрэглэгчиддээ онлайн зээл олгодог болов.
- Microsoft office 365 амжилттай нэвтрүүлэв.
- Харилцагчийн эргэн төлөлтийг QR ашиглан төлүүлдэг болсон ба харилцагч харилцах дансаа хэтэвч байдлаар ашиглах боломжтой болсон.
- Open mind уриатай дурсамж дүүрэн зуны аялал зохион байгууллаа.
- СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ хөтөлбөрт БИД Санхүүгийн нэгдлийн удирдах ажилтнууд хамрагдан төгсөж сертификатаа гардан авлаа. БИД Санхүүгийн нэгдэл шинэ цагийн сургагч багш нартай болов.
- Цар тахлын хүнд хэцүү үед ч Швейцарын санхүүгийн байгууллагаас хүү багатай, урт хугацаатай санхүүжилтыг татав.
- Биржийн бус зах зээлээс анхны бонд босголоо.
2020 ОН
- БИД ББСБ болон БИД финанс ББСБ нэгдэн “БИД Санхүүгийн нэгдэл” болов.
- Санхүүгийн Тайлагнал Олон Улсын 9 дүгээр стандартыг / СТОУС-9/ нэвтрүүлэв.
- Erxes платформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.
- ЦЕГ-аас хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аянд оролцов.
- Grape city Mongolia LLC-ын cloud суурьтай Polaris санхүүгийн системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэв.
- “1 Хашаа, 1 Мод” төслийг амжилттай хэрэгжүүлэв.
- “COVID-19” цар тахлын үед БИД Санхүүгийн нэгдэл нь МББСБХ-ны аянд нэгдэж УОК-д 100,000,000 төгрөг хандивлав.
- Зээлийн хүсэлтийг Онлайнаар авдаг болов.
- БИД хамт олноороо “Майхантай аялал-2020” зохион байгуулав.
- “Амьдрал бэлэглэе" аянд нэгдэж байгууллагаараа дахин цусны донор болцгоов.
- Дүнжингарав худалдааны төв болон Содон хороололд шинэ салбараа нээв.
2017-2019 ОН
- "Тогтвортой амьжиргаа II" төслийг 5 дахь удаагаа дахин хэрэгжүүлэв.
- Харилцагчийн сургалтыг "Санхүүгийн сахилга бат" "Маркетинг, Менежмент" "Байгууллагын санхүү" зэрэг сэдвээр зохион байгуулав.
- "Эрсдэлийн үнэлгээний систем"-ийг бий болгон үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.
- "Залилангийн эрсдэлийн үнэлгээ"-г боловсруулан хэрэгжүүлэв.
- Комплайнс хариуцсан ажилтантай болж сургалт болон шаардлагатай арга хэмжээ аван ажиллаж байна.
- БОНД /Хаалттай өрийн бичиг/ дахин гаргав.
- "1000 ЦҮНХ" аяныг МББСБХ-той хамтран 4 дахь жилдээ дэмжин оролцов.
- Дархан, Эрдэнэт, Мөрөн хотуудад шинэ салбар нээв.
- "Авто лизингийн төв" байгуулан авто машины лизингийн үйлчилгээг нэвтрүүлэв.
- Да хүрээ, 22 авто худалдааны төвүүдэд шинэ салбар нээв.
- "Амьдрал бэлэглэе" аянд нэгдэж байгууллагаараа дахин цусны донор болцгоов.
- Шилдэг 15 ажилтан Вьетнам улсын Нячанг хотоор аялав.
- Нийт хамт олноороо Элсэн тасархай, Эрдэнэ зуу хийд, Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашаан маршрутаар аялав.
2014-2016 ОН
- Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-10 ББСБ-ын ТОП-1-р шалгарав.
- МББСБХ-ны Волейболын тэмцээнд 1-р байр эзэлж "Шилжин явах цом"-ын эзэн болов.
- Ойкокредит, Connective капитал зэрэг ОУ-ын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлэв.
- Германы санхүүгийн байгууллагаас санхүүжилт татав.
- ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн Италийн Microfinanza рейтинг компаниар Нийгмийн хариуцлагын үнэлгээ хийлгэсэн ба B + үнэлгээ авав.
- “Оюунлаг залуус-Монголын ирээдүй” гэсэн үйл ажиллагааг дэмжин МББСБХ, Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан” төвтэй хамтран ажилласан ба номын сан болон компьютерын иж бүрэн ангийг тохижуулж өгөв.
- Хотын төвд Сөүлийн гудамжинд "Төв оффис"-ийн шинэ байртай болов.
- "Чингэлтэй салбар" -аа Монгол банкны хойно нээв.
- "Сүхбаатар салбар" -аа 100 айлд нээв.
- "Тогтвортой амьжиргаа II" төслийг 3 дахь удаагаа дахин хэрэгжүүлэв.
- ББСБ-ын салбарын хэмжээнд "1000 ЦҮНХ АЯН" -ыг санаачлан хэрэгжүүлж эхлэв.
- "Амьдрал бэлэглэе" аянд нэгдэж байгууллагаараа цусны донор болцгоов.
- Grapecity компанийн Марс II клоудад суурилсан програмыг нэвтрүүлэв.
- Нийт хамт олноороо ОХУ-ын Байгаль нууранд очиж амрав.
2011-2013 ОН
- Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхимаас шалгаруулдаг ТОП-10 ББСБ-ын ТОП-2-р шалгарав.
- ББСБ-ын салбарт анх удаа БОНД /Хаалттай өрийн бичиг/ гаргав.
- Smart Campaign үзэл санааг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.
- БИД ББСБ-ын нэрэмжит Байт харвааны "2011 оны заалны улсын аварга" шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.
- "Тогтвортой амьжиргаа II" төсөл дахин хэрэгжүүлэв.
- "Ажлын байр бий болгох ядуурлыг бууруулах" төслийг 2 дахь удаа хэрэгжүүлэв.
- Иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих үүднээс “Өрхийн орлого зарлагын дэвтэр” гаргав.
- 1-р хороололд "Сонгино-Хайрхан салбар" аа нээв.
2008-2010 ОН
- Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхимаас шалгаруулдаг ТОП-10 ББСБ-ын ТОП-3-р шалгарав.
- ТУЗ-ийн дарга А.Алтансүх МББСБХ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдов.
- НХХЯамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн "Ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах" төслийг анх удаа хэрэгжүүлэв.
- "Итгэлцлийн үйлчилгээ" эрхлэх тусгай зөвшөөрөл авав.
- БИД ББСБ-ын нэрэмжит Байт харвааны "Заалны улсын аварга" шалгаруулах тэмцээнийг 2010-2013 онуудад зохион байгуулав.
- МҮХАҮТ, МББСБХ-ны шалгаруулалтаар “Санхүүгийн түргэн тусламж” бүтээгдэхүүнээр оны хамгийн дээд шагнал болох "Шилдэг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч" ББСБ-аар шалгарав.
- Дэлхийн банк, МУ-ын засгийн газар хамтарсан Бичил санхүүгийн хөгжлийн сангийн хэрэгжүүлж байгаа "Тогтвортой амьжиргаа II" төсөл хэрэгжүүлэв.
- Анхны салбарууд болох Баянзүрх, Баянгол салбаруудаа нээв.
2005-2007 ОН
- Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхимаас шалгаруулдаг ТОП-10 ББСБ-ын ТОП-5-р шалгарав.
- Санхүүгийн гудамжинд өөрийн өмчлөлийн оффистой болов.
- "Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай Түнш" байгууллагаар шалгарав.
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхим /МҮХАҮТ/-д гишүүнээр элсэв.
- "Санхүүгийн түргэн тусламж” шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэв.