БИД санхүүгийн нэгдэл нь анх 2004 онд байгуулагдсан цагаасаа эхлэн санхүүгийн үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа бага болон дунд орлоготой хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, өрхийн аж ахуйтан, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсаар ирлээ. Үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хурдан шуурхай үзүүлж, түүнийгээ улам бүр төгөлдөржүүлж, санхүүгийн үйлчилгээний үлгэр жишээ загварыг бий болгон ажиллаж амжилт ололт дүүрэн 19-н жилийн түүхийг бүтээжээ.
БИД бичил санхүүгийн зах зээлийг илүү хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулахын тулд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ цар хүрээ, хүртээмжээ нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, хууль эрх зүйд нийцсэн ногоон зээл, эко зээлийн бүтээгдэхүүнээ бий болгон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хотуудад нийт 17-н салбар, 100 гаруй мэргэшсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж 2023 оныг “ҮНЭ ЦЭНЭЭ ХӨГЖЛӨӨР ӨНГӨЛЬЕ” уриаг дэвшүүлэн ажиллаж байна.
Улс орнуудын мөргөлдөөн, Дэлхийг хамарсан Ковид-19 цар тахал эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж долларын ханш өсөж, инфляцын түвшинг нэмэгдүүлсээр байна. Үүний эсрэг Төв банк бодлогын хүүгээ нэмснээр банк, санхүүгийн байгууллагууд зээлээ хумьж байгаа ч бид харилцагчдадаа хэрэгцээт зээлийг нэмэлтээр олгох, зээл, хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах, шинээр төлбөрийн графикийг харилцан тохиролцож байгуулах зэргээр хүнд үеийг амжилттай даван туулахаар хамтран ажиллаж байна.
БИД санхүүгийн нэгдэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Италийн "Микрофинанза Рейтинг" компаниар Нийгмийн хариуцлагын В+ үнэлгээ авч Люксенбургийн вант улс, Бельги, Герман, Голланд зэрэг улсуудын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эдийн засгийн хүнд цаг үед ч гэсэн санхүүжилт авч чадаж байгаа нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллага болсны илрэл юм.
БИД санхүүгийн нэгдэлийн нийт Харилцагч, Хэрэглэгч болон Ажилтнууддаа гүн талархал илэрхийлж байна.
"БИД ЗӨВ СЭТГЭЛИЙН НЭГДЭЛ"