Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

БИД ямар хамт олон вэ?
share tweet

БИД ББСБ-ын хамт олны хувьд БИД ЗӨВ СЭТГЭЛИЙН НЭГДЭЛ уриан дор хамтран ажилладаг бөгөөд хүний нөөцийн бодлого, үнэт зүйлдээ ЗӨВ ХҮМҮҮС, ЗӨВ СЭТГЭЛГЭЭ, ЗӨВ ҮЙЛДЭЛ гэсэн 3 бүлэг суурь зарчмуудыг тусгасан байдаг /Бидний үнэт зүйлтэй ЭНД ДАРЖ танилцаарай/. БИД зарчмуудаа ягштал баримталдаг учраас 17 жил салбартаа манлайлан ажилласаар ирлээ.

 

БИД ББСБ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий Италийн “Microfinanza Rating” үнэлгээний компаниар нийгмийн хариуцлагын үнэлгээ хийлгэж В+ үнэлгээ авсан ба байгууллагын нийгмийн хариуцлага маш сайн гэдгийг илтгэж байна. БИД ажилтнуудын урамшууллын бодлого, эрүүл мэнд, хувь хүний хөгжил, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх тал дээр онцгой анхаарч, компанийн зүгээс санал  санаачилга гарган ажилладаг. Үүнд:

Урамшууллын бодлого:

  • Сар бүр “Гүйцэтгэлийн үнэлгээ” буюу KPI тооцон нэмэгдэл цалин олгодог.
  • Улирал бүр шилдэг ажилтан шалгаруулан алдаршуулж, мөнгөн шагнал олгодог.
  • Хагас жилэээр бүр бүх ажилтнууддаа урамшуулал олгодог.
  • Жил бүрийн оны эцэст шилдэг салбар, шилдэг ажилтан шалгаруулан алдаршуулж, мөнгөн шагналаар шагнадаг.
  • Жилийн шилдэг ажилтануудыг гадаадад аялах эрхээр шагнаж урамшуулдаг.

  • Шинэ санал санаачлагыг улирал бүр үнэлэн, урамшуулах системийг хэрэгжүүлдэг.
  • Төрөл бүрийн уралдаант аян зохион байгуулж, шилдэг салбар болон манлайлсан ажилтнуудыг мөнгөн шагналаар шагнаж, гадаад аялалд явуулдаг.

/Шилдэг ажилтнуудаа Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзүүлэв/

  • Ажилтнуудынхаа ар гэрт тохиолдсон баярт үйл явдал тохиолдоход байгууллага болон хамт олны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтдаа баярладаг.
  • Тогтвор суурьшилтай манлайлан ажилласан ажилтнуудаа гадаадад аялуулдаг.

/ Шилдэг 15 ажилтнаа Вьетнам улсаар аялуулав/

  • Хүүхдийн баяр, Шинэ жилээр ажилтнуудынхаа хүүхдүүдэд тусгайлсан бэлэг бэлтгэн бэлэглэж, аз жаргал нэмдэг.
  • Ажилтануудын төрсөн өдрөөр байгууллагын болон хамт олны зүгээс мэндчилгээ дэвшүүлэн, төрсөн өдрийн бялуу бэлэглэдэг.

Эрүүл мэнд:

  • Жил бүр ажилтнуудаа эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамруулж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө авдаг.
  • 7 хоног бүр спорт зааланд хичээллэж, бие бялдараа хөгжүүдэг.
  • "Зөв хооллолт, Эрүүл амьдрал" сургалтыг зохион байгуулдаг.

Хувь хүний хөгжил, чөлөөт цаг:

  • Сар бүр шинэ ном уншиж тухайн "НОМЫН ӨРӨМ" хуваалцах уулзалт зохион байгуулдаг.
  • Гадны нэр хүнд бүхий сургалтын байгууллагын мэргэжлийн сургагч багш нараар тогтмол сургалт явуулдаг.
  • МББСБХолбоо болон бусад Мэргэжлийн сургалтын байгууллагын мэргэшүүлэх сургалтуудад тогтмол хамруулдаг.
  • БИД 100 ажилтны смарт дэлгэц болон шаардлагатай иж бүрэн тоноглол бүхий хурлын болон сургалтын танхимтай болж , ажилтнуудынхаа сурч хөгжих таатай нөхцөлийг бүрдүүллээ.
  •  

  • Зун бүр уламжлалт зуны аялал хийж Монгол орны үзэсгэлэнт газруудаар байгууллагаараа аялдаг. 
  • Өвөл цасны баяр тогтмол хийдэг.

/ОХУ-ын Байгаль нуурт очиж 5 хоног амрав/

/ Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашаанд амрав/

Мөн "БИД САН" байгуулан ажилтнууд болон тэднийхээ ар гэрт тулгарсан гачигдал бүрт мөнгөн болон сэтгэлийн дэмжлэг үзүүлэн аливаа бэрхшээлийг хамтдаа даван туулдаг.

Бусад:

  • Жилд 1 удаа ажил хэрэгч иж бүрэн хувцас авч өгдөг.
  • Сар бүр хоол унааны мөнгө олгодог.
  • Сар бүрийн утасны төлбөрийг төлдөг.

Хэрвээ та ЗӨВ СЭТГЭЛИЙН НЭГДЭЛ уриан дор нэгдэхийг хүсвэл ЭНД ДАРЖ нээлттэй ажлын байртай танилцаарай.

share tweet