Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

  • Нүүр
  • Мэдээ
  • БИД мета ертөнцөд нэгдэж, виртуал салбартай боллоо
БИД мета ертөнцөд нэгдэж, виртуал салбартай боллоо
share tweet

БИД ТЕХНОЛОГИЖСОН БРЭНД-2022  урианыхаа хүрээнд дэлхий дахины технологийн дэвшлийн дараагийн үе буюу метаверс ертөнцөд нэгдэж, шинэ өнгө төрх, шинэ орчинтойгоор цоо шинэ салбараа нээгээд байна.

Бидний өдгөө ашиглаж байгаа интернет орчин бол хоёр хэмжээст орчин юм. Харин "Metaverse" бол гурван хэмжээст орчин. Ингэснээр хүмүүс гурван хэмжээст бүхий хиймэл орчинд өөрсдийн дүрийг бүтээж, бие биетэйгээ мөн дижитал объектуудтай харьцах боломж нээгдэж байна. Мөн энэхүү платформ дээр та найзуудтайгаа уулзаж, ажлынхантайгаа хуралдаж, байр авч, бизнес эрхэлж болохоос гадна санхүүгийн үйлчилгээг ч орон зай, цаг хугацаа харгалзахгүйгээр түргэн шуурхай авах боломжтой болж байгаа юм.

Энэхүү том орон зай, дэлхийн хөгжилтэй зэрэгцэн Монгол Улсад Metaverse-ийн төслүүд хэрэгжиж эхэлж байгаа ба хамгийн түрүүнд Metaland төсөл нээлтээ хийгээд байна. Metaland төсөл нь Улаанбаатар хотыг виртуал хэлбэрээр бүтээн байгуулж, олон төрлийн үйлчилгээнүүдийг багтааж, илүү сонирхолтой орчинг бүрдүүлэхийг зорьсон томоохон дижитал төсөл юм. Харин БИД ББСБ маань Metaverse орчинд үйл ажиллагаагаа эхлүүлсэн санхүүгийн байгууллагуудын анхдагчдын нэг болохоос гадна, илүү шинэлэг ертөнцөөс үйлчилгээ авах боломжийг харилцагчдадаа олгоод байна.

 

 

Metaland дээрх БИД ББСБ-ын виртуал салбар нь талбайн баруун тал буюу Улаанбаатар хотын төвд байрлаж, харилцагчдадаа илүү ойртоод байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн манай виртуал салбараар зочлон шинэлэг өнгө төрхтэй  танилцаж, виртуал туслахаар дамжуулан өөрийн санал хүсэлт болон, бүтээгдэхүүний тухай бүхий л төрлийн мэдээллийг орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр илүү хялбараар аваарай.

Metaland төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. 

share tweet