Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

  • Нүүр
  • Мэдээ
  • БИД ББСБ нь Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо /ТоС Холбоо/-нд үндсэн гишүүнээр элсэн орлоо
БИД ББСБ нь Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо /ТоС Холбоо/-нд үндсэн гишүүнээр элсэн орлоо
share tweet

БИД ББСБ маань байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, ил тод үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг билээ. Бид өөрсдийн санхүүжүүлэх төсөлд ч энэхүү шалгуурыг тавьж, дэмжин ажиллах бөгөөд уг зорилгын хүрээнд Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн (ТоС) хөтөлбөрт нэгдэн орж, ТоС хөтөлбөрийн албан ёсны гишүүн боллоо.

ТоС Холбоо нь Монгол Улсыг бүс нутагтаа тогтвортой санхүүжилтийн манлайлал, мэдлэгийн төв болгон хөгжүүлэх алсын хараатай бөгөөд Монгол Улсын банк, санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүүжилт, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтцийг бий болгох, Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихэд манлайлан ажиллахыг зорьдог.

Харин БИД энэхүү холбоонд нэгдсэнээр харилцагчдадаа бизнес эрхлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ байгаль орчин, нийгэмд учруулж болзошгүй эрсдэлийг тооцох тогтолцоогоо улам сайжруулж, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байгаа юм.

share tweet