Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

  • Нүүр
  • Мэдээ
  • Олон Улсын Стандартын дагуу СТОУС-ийн зарчмуудыг амжилттай хэрэгжүүлж байна.
Олон Улсын Стандартын дагуу СТОУС-ийн зарчмуудыг амжилттай хэрэгжүүлж байна.
share tweet

“Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК нь Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн хуулинд заасны дагуу Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (“СТОУС”), Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (“НББОУС”), мөн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой заавар, журам, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан аргачлалын дагуу санхүүгийн тайлангаа бэлтгэдэг.

Энэхүү тайлангаа үнэн зөв толилуулсан эсэхийг хөндлөнгийн хараат бус аудитын байгууллагаар шалгуулж дүгнэлтээ гаргуулдаг.

БИД ББСБ нь сүүлийн хоёр жилийн буюу 2019, 2020  оны санхүүгийн тайлангуудыг Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий аудитын компани болох “BDO Аудит ХХК-ийг сонгон гүйцэтгүүлсэн бөгөөд, тус аудитын байгууллагын дүгнэлтээр Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөл (НББОУСЗ)-өөс гаргасан Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (“СТОУС”), болон тайлбарууд (хамтад нь ‘СТОУС’ гэх)-ын дагуу  үнэн зөв бэлтгэгдсэн болох нь батлагдсан юм.

 

БИД  нийтлэг стандартуудаас гадна үйл ажилагааны онцлогт нийцүүлэн шинэчлэгдэн батлагдсан дараах олон улсын  стандартуудыг   мөрдөн санхүүгийн тайлангаа бэлтгэдэг. Үүнд:

 

       Санхүүгийн хэрэглүүр – бодит үнэ цэнэ нь ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрөгдөх

              - СТОУС 9 санхүүгийн хэрэглүүрийн дагуу  санхүүгийн хөрөнгийн бүртгэл

              - СТОУС 9 санхүүгийн  өр төлбөр болох  эх үүсварийн зээлийн бүртгэл

             -  СТОУС 15  Харилцагчтай байгуулсан гэрээний орлого

             -  СТОУС 16   Түрээс-ийн  дагуу  түрээсийн өр төлбөр, ашиглах эрхтэй хөрөнгийн

             -  КОВИД-19–тэй холбоотой Түрээсийн хөнгөлөлт (СТОУС 16-д орсон нэмэлт өөрчлөлт).

СТОУС, НББОУС-н дагуу  НБЁЗОУСЗ-ийн дүрэм болон эдгээр  ёс зүйн шаардлагын дагуу ёс зүйн үүрэг хариуцлагатайгаар санхүүгийн тайлангаа бэлтгэн шийдвэр гаргагч, мэдээлэл хэрэглэгчдэд хүргэсээр байгаа билээ.

share tweet