Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

  • Нүүр
  • Мэдээ
  • Шинэ цагийн удирдагч нар бэлтгэгдлээ.
Шинэ цагийн удирдагч нар бэлтгэгдлээ.
share tweet

БИД Санхүүгийн нэгдэлийн удирдах ажилтнууд нь Амжилтын дасгалжуулалтын академийн СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ 1 сарын хугацаатай, нийт 45 цагийн лекц, дадлага хосолсон сургалтанд хамрагдаж амжилттай төгслөө.

 

Зах зээл, бизнесийн эрс хувьсан өөрчлөгдөж буй технологийн дэвшлийн үед  шинэ цагийн удирдагчдыг бэлтгэхэд нийцсэн цаг үеэ олсон гайхалтай сургалт боллоо. Багш хүний өөрийгөө хөгжүүлэгч, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэгч, энэрэнгүй, даруу төлөв, уран илтгэгч байж, бусдыг гэрэлтүүлэгч, манлайлагч байх ур чадварыг эзэмшиж чадлаа.

 

БИД Санхүүгийн нэгдэл нь бэлтгэгдсэн сургагч багш нараар дамжуулан, иргэд болон харилцагчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

            Багш хэмээх нандин ур чадварыг эзэмшсэн удирдах ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

 

 

share tweet