Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

  • Нүүр
  • Мэдээ
  • БИД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ НЬ ШВЕЙЦАРЬ УЛСААС УРТ ХУГАЦААНЫ САНХҮҮЖИЛТ ТАТЛАА
БИД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ НЬ ШВЕЙЦАРЬ УЛСААС УРТ ХУГАЦААНЫ САНХҮҮЖИЛТ ТАТЛАА
share tweet

БИД санхүүгийн нэгдэл нь Олон Улсын хөрөнгө оруулалтын сангуудын шалгуурыг ханган, ажлын байр нэмэгдүүлэх, бага болон дунд орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Люксенбург, Герман, Нидерланд, Бельги улсын санхүүгийн байгууллагуудтай урт хугацаанд хамтран ажиллаж ирлээ.

Covid-19 цар тахлын үед БИД Санхүүгийн нэгдэл нь хариуцлагатай, тогтвортой санхүүгийн хүртээмжийг дэмжигч Швейцарын Enabling Qapital санхүүгийн байгууллагаас урт хугацааны 5.7 тэрбум төгрөгийн хүү багатай санхүүжилтийг татлаа.

Энэхүү санхүүжилтийг авсан нь БИД Санхүүгийн нэгдлийн Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Хөвсгөлийн 17 салбараар үйлчлүүлдэг харилцагчдад санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, ялангуяа BID App-аар онлайн зээлийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх, зээлийн хүү бууруулахад дорвитой нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлээд байна.

share tweet